 
             		   
            
    	        
        
    	Айлчлан ирж буй шинэ оны эхний өдөр буюу 2020 оны 1 дүгээр сарын 1-нд аймгийн хэмжээнд найман эх амаржиж, таван охин, гурван хүү мэндэлсэн байна. Тодруулбал Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 5, Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт 2, Богд сумын эрүүл мэндийн төвд 1 хүүхэд мэндэлжээ. Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгааг холбогдох эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Шинээр мэндэлсэн хүүхдүүддээ эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
 
         
         
         
  
        