• Албан ёсны цахим хуудас
МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ТАСГИЙНХАН ХИЙХ АЖЛАА ТОДОРХОЙЛЛОО

           Өвөрхангай аймгийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, цаашдын хөгжлийн бодлого, хууль тогтоомж, зорилтыг оновчтой тодорхойлж ажиллах зорилгоор 19 сумын Засаг дарга, Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт боллоо.

Сургалтаар аймгийн ХХААЖДҮГ-ын дарга,  мэргэжилтнүүдийн зүгээс 10 гаруй сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн бөгөөд хяналт шинжилгээ хийсэн дүн, цаашид баримталж ажиллах  зөвлөмж  бүхий гарын авлага  тараалаа.

Сургалтын төгсгөлд 2012 оны ажлын үр дүнгээрээ шалгарч, эхний 3 байр эзэлсэн Нарийнтээл, Төгрөг, Уянга сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн хамт олныг ХХААЖДҮГ-ын даргын  өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан ба  нийт оролцогчдын дунд гар бөмбөгийн  тэмцээн зохион байгуулж, ХХААЖДҮГ-ын баг  тэргүүн байр,  МХГ-ын баг дэд  байранд  шалгарлаа.

Мэдээллийг ХХААЖДҮГ-ын мэргэжилтэн З.Баярсайхан

2013-04-23 23:59:40