• Албан ёсны цахим хуудас
Хүн ам, орон сууцны тооллого эхэллээ

Монгол улс 10 жил тутамд хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулдаг билээ. Өнөөдөр улс орон даяар хүн ам, орон сууцны 11 дэх удаагийн тооллого эхэлж байна.

Энэ удаагийн тооллого бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой. Тодруулбал тооллогыг “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн мэдээлэл”-д тулгуурлан явуулж,  нийт хүн амын 10 хувьд түүврийн аргаар зохион байгуулж байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт өрхийн 10 хувь буюу 3485 өрхийг Үндэсний статистикийн хорооноос түүврээр сонгож ирүүлсэн. Эдгээр өрхүүдэд очиж тооллогын ажлыг зохион байгуулахаар аймгийн хэмжээнд 121 тоологч, 31 шалгагч ажиллаж байна. Тэрээр уламжлалт аргаар гэрт нь тоологч очиж мэдээллийг цаасаар цуглуулан, хяналтын тооллого хийх юм .

Иймд иргэд та бүхэн хуулийн дагуу иргэний үүргээ биелүүлж, тооллогоор очиж байгаа тоологчийг гэртээ нэвтрүүлэн, тооллогын асуулгад үнэн зөв мэдээлэл өгч иргэний үүргээ биелүүлэхийг аймгийн хэмжээнд хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулах тооллогын комиссоос уриалж байна.

  Хүн ам, орон сууцны тооллого 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

 

2020-01-09 17:11:10