• Албан ёсны цахим хуудас
Хүн ам, орон сууцны тооллогыг 88 настай Ш.Шар гуайн гэрээс эхлүүлэв

Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт өрхийн 10 хувь буюу 3485 өрх санамсаргүй түүврийн аргаар сонгогдож ирснээс хамгийн өндөр настай нь Арвайхээр сумын 12 дугаар багийн иргэн 88 настай Ш.Шар гуай байна. Иймд уг тооллогыг хамгийн өндөр настай иргэнийхээ гэрээс эхлүүлж, Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан батламжийг нь гардуулав.

Энэ үеэр өндөр настан Ш.Шар гуай хэлэхдээ: “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг би 8 дахь удаагаа хүн амын тооллогод хамрагдаж байна. Гэхдээ энэ удаад түүврийн аргаар сонгогдож, хүн амын тооллогодоо оролцож байгаадаа маш их баярлаж байна хэмээн ярьж суулаа.

 

2020-01-09 17:34:28