Аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдэрлэлийн төв магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж болон өргөжин анхны суралцагчдаа төгсгөж, мэргэжлийн үнэмлэх гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Политехник коллежийн захирал С.Санчир мэргэжлийн ур чадвар эзэмшин гарч буй төгсөгчдөдөө ажиллаж байгаа байгууллагадаа өөрсдийн сэтгэл хандлагаа шингээн ажиллаж, тасралтгүй хөгжин, хариуцлагатай үнэ цэнэтэй ажилтан болохыг захиж баяр хүргэв. Эрдэмтэн багш нар, хүрэлцэн ирсэн ажил олгогч, гэр бүл, найз нөхөд болон шавь нартаа талархал илэрхийллээ. 2019-2020 оны хичээлийн жилийн мэргэжлийн боловсрол сургалтын 2,5 жилтэй 7 мэргэжлийн 79 суралцагч төгсөж, ажил амьдралын гараагаа эхлүүлж байна. Тус баяраар 28 төгсөгч хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллагуудаас “Ажлын байрны урилга”-ыг гардан авсан юм.