• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймгийн брэнд бүтээгдэхүүний лого шалгаруулах уралдааныг зарлаж байна

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өвөрхангай аймаг 2020 оныг “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын тэмдэг болохуйц утга агуулгатай лого шалгаруулах уралдааныг зарлаж байна. Тус уралдаан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд 30 хоногийн хугацаатай явагдана. Шалгарсан бүтээлд      3 000 000 төгрөг олгоно. 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ

ЛОГО ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
 

Нэг. Зохион байгуулагч: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар

Хоёр. Зорилго: Өвөрхангай аймгийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын тэмдэг болохуйц утга агуулгатай лого шалгаруулах

Гурав. Хугацаа: 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд 30 хоногийн хугацаатай явагдана.

Дөрөв. Шагналын сан:  Шалгарсан 1 бүтээлд Дурсамж 3 000 000 төгрөг

Тав.  Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

          1. Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс томруу хувиргахад харьцаа алдагдахгүй бүрдэл хэсгүүд тод харагдах

2. Логог дизайны программ ашиглан бүтээх

3. Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэрэглэгдэх стандарт хувилбаруудыг гаргасан байх

4. Лого нь видео, дижитал эх бэлтгэлд хэрэглэгдэх мөн ном товхимол, сонин сэтгүүл, давуу, цаас, нийлэг хальсан болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх

5. Өвөрхангай аймгийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий хэт олон элемент агуулаагүй, уран сайхны хувьд чанартай бүтээл байх

6. Логоны утга санааг тайлбарлан бичгээр ирүүлэх

7. Шалгарсан логог Оюуны өмчийн газарт бүртгүүлж барааны тэмдэгтийн гэрчилгээ авах тул уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулаагүй байх

8. Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарлах

9. Шалгарсан логог Өвөрхангайд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ашиглагдах тул аль ч аймаг, сум болон гадаад оронд танигдах агуулгыг илэрхийлсэн байх

10. Бүтээл ирүүлэгч овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа газрын хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх

Зургаа. Оролцогчдын бүтээлийг хүлээн авах: Бүтээлээ тайлбар бусад дагалдах материалын хамт PDF өргөтгөлөөр буулгаж, файлаар Uvurkhangaicci@Gmail.com цахим хаягаар болон хэвлэмэл хэлбэрээр Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын 301 тоотод ирүүлэх  

Долоо. Шалгаруулалт: Ирүүлсэн бүтээлүүдийг 2 дугаар сарын 10-наас 14-ний хооронд шалгаруулж, шалгарсан бүтээлийг Uvurkhangai.mn цахим хуудсаар нийтэд зарлана.

Найм. Уралдааны талаар лавлах утас: 70322293, 99072816


ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

2020-01-10 17:44:11