• Албан ёсны цахим хуудас
Иргэдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэлтийг эргэн мэдээлж байна

   Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70321111 утас болон тус төвд өөрийн биеэр нийт 31 иргэн хандаж төрийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлоо илэрхийлсэн байна.

            Тухайлбал Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын эрхлэх асуудлаар, Боловсрол, соёл, урлагийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, аймгийн Засаг даргын дэргэдэх Татварын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит үйлдвэрийн газрын Өвөрхангай аймаг дахь салбар,  Хангамж өргөө ХХК-д өргөдөл гомдлын дийлэнх нь хаяглагджээ. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс өргөдөл гомдлуудыг холбогдох байгууллага албан тушаалтанд уламжилж, нийт өргөдөл гомдлын 71 хувийг шийдвэрлэж, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг иргэнд эргэн мэдээлж ажилласан байна.

Өнгөрөгч 14 хоногт Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 921 иргэн үйлчлүүлжээ. Эрчим борлуулалтын касс80, Иргэний бүртгэл 386, Халамжийн үйлчилгээ 87, Хөдөлмөр эрхлэлт 85, Газрын асуудлаар 110, Татвар  22, Хяналтын камер 12, Нийгмийн даатгал 34, 7032-1111 утсаар 31, Мэдээлэл зөвлөмж, угтах үйлчилгээгээр 74 иргэн  тус тус үйлчилүүлсэн байна.

 

 

 

2020-01-14 14:58:53