• Албан ёсны цахим хуудас
Эмзэг бүлгийн хүүхдүүдийг суурь боловсролд тэгш хамруулна

“Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг
дэмжих нь” төслийн ажилтнууд 2020 оны 1 дүгээр сарын 12-ноос 15-ны өдрүүдэд Арвайхээр, Уянга сумдад ажиллав.

Учир нь энэхүү төсөл 2018 оноос эхлэн гурван жилийн хугацаатай манай аймагт хэрэгжих юм. Эмзэг бүлгийн хүүхдүүдийг суурь боловсролд тэгш хамруулан сургахад дэмжлэг үзүүлэх гол зорилготой уг төслийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төслийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, нутагшуулахаар аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан “Төслийн орон нутгийн зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.

Төслийн менежер Ариса Обагаар ахлуулсан бүрэлдэхүүн төслийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж, төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн байдалтай танилцаж, дараагийн шинэ төслийн саналыг боловсруулахад орон нутгийн удирдлагууд, багш, эцэг эхийн саналыг сонсож, уулзалт семинар, бүлгийн ярилцлагуудыг зохион байгуулав.

 

 

2020-01-17 17:12:04