• Албан ёсны цахим хуудас
Төслийн ажилтан шалгаруулж авна

Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, ашгийн бус, шашны бус, улс төрөөс ангид, олон улсын бие даасан байгууллага юм. Хүүхдийг Ивээх Сан нь 1994 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаа явуулж, боловсрол, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал болон хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна.

Хүүхдийг Ивээх Сан нь Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт 4 жилийн хугацаатай “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийг Японы Нийгмийн Хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төслийг Өвөрхангай аймагт хариуцаж ажиллах салбарын туслах ажилтан сонгон шалгаруулж авна.

 

Төслийн тухай мэдээлэл

Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох замаар сурлагын амжилтыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхэд төслийн зорилго оршино. Төсөл нь дараах 3 зорилттой.

- Орон нутгийн оролцоотой, шинэлэг хэлбэрийн хувь хүний ур чадвар болон энтрепренершип сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

- Сурсан мэдлэгээ бодитоор туршихад нь дэмжин өсвөр үеийнхний бичил төслийг санхүүжүүлэх

- Төслийн хэрэгжилт, тогтвортой байдлыг хангах орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, төслийн сайн туршлага, үр дүнг түгээн дэлгэрүүлэх

Салбарын туслах ажилтан нь салбарын ажилтны удирдлага дор орон нутагт төслийн зорилтыг хангах, үйл ажиллагааг орон нутагт төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-үнэлгээ хийх, сайжруулах ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээнэ.

Хариуцах гол үйл ажиллагаа

- Төслийн үйл ажиллагааг холбогдох бодлого, журам, төлөвлөгөөний дагуу орон нутагт хэрэгжүүлэх, захиргааны дэмжлэг үзүүлэх

- Аймаг болон сумын түвшинд төслийн зөвлөлийн үр дүнтэй үйл ажиллагааг хангаж, дэмжлэг үзүүлэх

- Төслийн багийн гишүүд, холбогдох талуудад шаардлагатай мэдээлэл хүргэх, холбон зуучлах, дэмжлэг үзүүлэх

- Орон нутагт (аймаг, сумдад) байгууллагын болон төслийн тухай мэдээллийг тогтмол хүргэж, олон нийтэд мэдээлэл түгээх

- Төслийн хүрээнд зохион байгуулах хурал, сургалтын бэлтгэлийг хангах, холбогдох талуудын оролцоог хангах

- Хяналт үнэлгээний мэргэжилтэн болон салбарын ажилтны зааврын дагуу төслийн талаарх тоо, мэдээлэл цуглуулах, хяналт-үнэлгээний үйл ажиллагаанд туслах

- Төслийн тайлан бэлтгэх

- Аймаг, сумын зөвлөлөөс ирэх тайлан, бичил төслийн тайлан, санхүүгийн баримт зэргийг хянаж, нэгтгэх

Тавих шаардлага

- Боловсрол, Бизнес, Нийгмийн ухаан болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх

- Холбогдох чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай

- Баримт бичиг боловсруулах болон тайлан боловсруулах чадвартай

- Төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан, тэр дундаа төслийн хяналт үнэлгээ, санхүүгийн мэдлэгтэй

- Багаар ажиллах, чиглүүлэх, сургалт хурал зохион байгуулах ур чадвартай

- Төрөл бүрийн байгууллагуудтай хамтарч ажилласан туршлагатай

- Харилцааны ур чадвартай, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримталдаг

- Аман болон бичгийн Монгол хэлний өндөр ур чадвартай

- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай

- Компьютерийн Windows Word, Excel, Power Point, Outlook, Office 365 зэрэг програмуудыг эзэмшсэн

- Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллах боломжтой

Бүрдүүлэх материал

Хэрэв та Хүүхдийг Ивээх Сангаас зарласан ажлын байрыг сонирхож, дээр дурдсан шаардлагуудад нийцэж байвал ажилд орох өргөдөл, 1 хувь зураг бүхий CV буюу анкет, их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар, байгууллагын тодорхойлолт зэргийг бүрдүүлж дугтуйлан доорх хаягаар авчирч өгөх буюу доорх цахим хаягаар илгээнэ үү.

Материалыг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны 17.00 цаг хүртэл ЯХИС-гийн Өюөрхангай аймаг дахь салбарт хүлээн авна.

Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүнийг бичгийн шалгалт, ярилцлагад дуудна.

Өгсөн материалыг буцааж олгохгүй болно.

Өвөрхангай аймаг

Арвайхээр сум/хот

ЯХИС-гийн Өвөрхангай аймаг дахь салбар

Хууль зүйн үйлчилгээний газар / Голомт банктай/

4 давхарт

И-мэйл: mongolia.secretary@savethechildren.org

Утас: 11-329365 – 17

99185398

2020-01-20 11:25:48