Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019”-ийн үр дүнг танилцуулав.
Өрсөлдөх чадварын 2019 оны ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай аймаг 71.84 оноогоор наймдугаар байрт орсон байна. Өрсөлдөх чадварын үндсэн хүчин зүйлсийн үнэлгээ болох эдийн засгийн тамир тэнхээгээр манай аймаг зургадугаарт эрэмблэгджээ.
Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцжээ. “Энэхүү судалгааг хийснээр Монгол Улсын 21 аймгийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, хэмжүүрийг бий болгох ач холбогдолтой" хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми хэлэв.