Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/28 дугаар захирамж гарлаа. 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 27-ныг хүртэлх 04 дүгээр 7 хоногт аймгийн хэмжээнд 6749 хүн амбулаториор үйлчлүүлсний 838 буюу 12.4 хувьд томуу, томуу төст өвчтэй оношлогдож, өмнөх 7 хоногоос 4.4 хувиар нэмэгдсэн байна.