• Албан ёсны цахим хуудас
ИХ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ ХАРХОРУМ ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ 800 ЖИЛИЙН ОЙН ЛОГО ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

УРЧУУД, УРАН БҮТЭЭЛЧДИЙН ДУНД ИХ МОНГОЛ УЛСЫН

 НИЙСЛЭЛ ХАРХОРУМ ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ 800 ЖИЛИЙН

ОЙН ЛОГО ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
                     

Нэг. Зохион байгуулагч: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар

Хоёр. Зорилго: Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг илэрхийлсэн утга агуулгатай лого шалгаруулах

Гурав. Хугацаа: 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны хооронд.

Дөрөв.  Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

        1. Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс томруу хувиргахад харьцаа алдагдахгүй бүрдэл хэсгүүд тод харагдах

  1. Логог дизайны программ ашиглан бүтээх

        3. Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэрэглэгдэх стандарт хувилбаруудыг гаргасан байх

        4. Лого нь видео, дижитал эх бэлтгэлд хэрэглэгдэх мөн ном товхимол, сонин сэтгүүл, даавуу, цаас, нийлэг хальсан болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх

        5. Их Монгол Улсын нийслэл Хархорум хот түүх соёлын утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий уран сайхны хувьд чанартай бүтээл байх

        6. Логоны утга санааг тайлбарлан бичгээр ирүүлэх /Шүлгэлсэн болон бусад уран зохиолын хэлбэрээр байж болно.

        7. Шалгарсан логог бүтээхдээ зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулаагүй байх

        8. Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарлах

        9. Шалгарсан логог Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойн албан ёсны арга хэмжээнд ашиглагдах тул монгол болон гадаад улсад түүхэн ач холбогдол талаасаа Хархорум хот танигдах агуулгыг илэрхийлсэн байх

        10. Бүтээл ирүүлэгч овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа газрын хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх

Тав. Оролцогчдын бүтээлийг хүлээн авах

Бүтээлээ тайлбар бусад дагалдах материалын хамт нэгэн бүхэл болгон PDF өргөтгөлөөр буулгаж, файлаар zdtg_nhh@yahoo.com цахим хаягаар эсвэл хэвлэмэл хэлбэрээр Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын 201 тоотод ирүүлэх.  

Жич: /Маш чухал/

Тухайн оролцогчын бүтээл шалгарсан тохиолдолд холбогдох програмын задгай файлуудыг чанартай хувилбараар бүрэн хүлээлгэж өгөхөд бэлтгэсэн байх. /Тус файлуудыг элдэв вирусгүй флаш эсвэл DVD-нд хуулж өгөх/

 

Зургаа: Шалгаруулалт:

Ирүүлсэн бүтээлүүдийг 2020 оны 02 дугаар сарын 15-18-ны хооронд шалгаруулж, шалгарсан бүтээлийг Uvurkhangai.mn цахим хуудсаар нийтэд зарлана.


       Долоо. Шагналын сан:  Шалгарсан 1 бүтээлд Дурсамж 2 000 000 төгрөг

           Жич: Уралдааны талаар лавлах утас: 70323086, 88328811,98111719

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

2020-02-04 11:53:47