• Албан ёсны цахим хуудас
Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл хэрэгжинэ

Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг Дэлхийн Банкны менежмент, Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламжаар Бат-Өлзий, Богд, Гучин-Ус, Хархорин, Уянга, Сант, Хужирт сумдад хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ хүрээнд Японы Хүүхдийг ивээх сангийн төлөөлөл аймгийн Засаг дарга Г.Ганболдтой төсөл хэрэгжих санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг төслөөр өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн ихээр шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгож, тэдний сурлагын амжилт, ур чадварыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх юм.

  

2020-02-04 12:41:44