ТУСЛАХ АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРЫГ ДАХИН ЗАРЛАЖ БАЙНА
Хүүхдийг Ивээх Сан нь Өвөрхангай аймагт 4 жилийн хугацаатай “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийг Японы Нийгмийн Хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлэн ажиллах салбарын туслах ажилтны ажлын байрыг дахин зарлаж байна.
Төслийн талаархи мэдээлэл:
Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох замаар сурлагын амжилтыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхэд оршино.
Салбарын туслах ажилтан:
Салбарын туслах ажилтан нь салбарын ажилтанд туслах, салбарын санхүү, захиргаа болон төслийн худалдан авалт хариуцсан ажилтнуудад тухайн аймгуудад сургалт, үйл ажиллагаа болон төслийн хүрээнд хэрэгжих бусад арга хэмжээг зохион байгуулахад оролцоно. Мөн салбарын хэмжээнд санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой тайлан бэлтгэх болон худалдан авалттай холбоотой баримт бичгийг бүрдүүлэх, цуглуулах үүргийг хүлээнэ.
Тавигдах шаардлага:
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, боловсрол болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Холбогдох чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх, төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно;
- Аман болон бичгийн Монгол хэлний өндөр ур чадвартай,
- Шаардлагатай компьютерийн программуудыг эзэмшсэн байх. (Windows Word, Excel, Power Point);
- Багаар ажиллах чадвартай байх.
- Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал
Хэрэв та ХИС-гаас зарласан ажлын байрыг сонирхож, дээр дурдсан шаардлагуудад нийцэж байвал ажилд орох өргөдөл, төрийн албан хаагчийн анкет (1 хувь зурагны хамт), их, дээд сургууль төгссөн дипломны хуулбар, одоо ажиллаж байгаа болон урьд нь ажиллаж байсан 2 байгууллагын тодорхойлолт /тамга тэмдэг бүхий баталгаажсан байна/ зэргийг бүрдүүлнэ. Материалыг 2020 оны 2 дугаар сарын 12-ны 17.00 цаг хүртэл Өвөрхангай аймаг дах Хүүхдийг Ивээх Сангийн салбарт битүүжилсэн хэлбэрээр авчирч өгөх, эсвэл доорх мэйл хаягаар ирүүлнэ.
Шалгаруулалтад тэнцсэн хүнийг ярилцлагад дуудна.
Жич: Өмнөх шалгаруулалтанд материал ирүүлсэн хүмүүс дахин оролцохгүй болохыг анхаарна уу.
ХИС-нд өгсөн материалыг буцааж олгохгүй болно.
Хаяг:
Өвөрхангай аймаг,
Арвайхээр сум,
Хуульзүйн үйлчилгээний төвийн 4 давхарт
401 тоот
И-мэйл: Mongolia.secretary@savethechildren.org
Тодруулга авах утас: 329365 – 17, 9918-5398