Өвөрхангай аймаг 2020 оныг “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилээр зарлан ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын тэмдэг болохуйц утга агуулгатай лого шалгаруулах уралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай зарласан.
Тус уралдаанд Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Өмнөговь, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Ховд аймгуудаас 76 оролцогч нийт 117 бүтээлийг ирүүлсэн. Зорилтот жилийн ажлыг зохион байгуулах Ажлын хорооноос томилогдсон Ажлын хэсэг өчигдөр/2020.02.12/ хуралдаж, эхний шатанд 29 бүтээлийг шалгаруулсан. Өнөөдөр/2020.02.13/ Ажлын хороо хуралдаж эхний шатанд шалгарсан 29 бүтээлээс Улаанбаатар хотоос оролцсон Э.Нямтогтох, Ч.Үнэнбүрэн, Ч.Пунцаг, Өвөрхангай аймгаас оролцсон Ж.Оюунсүрэн нарын 4 бүтээлийг шалгаруулж аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтоод байна.