• Албан ёсны цахим хуудас
Тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг сунгалаа

Аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/80 дугаар захирамжаар Тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг сунгав.

Тус захирамжаар

1. Шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-ын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор орон нутгийн зорчигч тээвэр, аймаг, сум, сум хоорондох, сум баг хоорондох хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зогсоох хугацааг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгаж, Шашин, сүм, хийдийн хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг сунгасантай холбогдуулан аймаг сум, сум баг хоорондох орон нутгийн автозамуудад сумын Онцгой комисс, мэргэжлийн ангиудыг дайчлан хяналтын цэгүүд ажиллуулж шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд ажиллах алба хаагчдын бүрэлдэхүүнийг баталж, ариутгал, халдваргүйтэлийн бодис, хамгаалах хэрэгсэл, цэвэрлэгээний материалын зардал, тээвэр шатахуун, түлээ нүүрсний зардалд зарцуулах зардал, эрүүл мэндийн газрын нөөц бүрдүүлэх хамгаалалтын хувцас хэрэглэлийн зардлыг Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардлаас гаргахаар шийдвэрлэлээ.

 

2020-02-27 16:25:57