Мэргэжлийн хяналтын газраас хог хаягдал орчны бохирдлыг бууруулах, хог цуглуулах цэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах, ангилан ялгах, иргэд олон нийтэд нөлөөлөх сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, “Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨАТҮГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, хоёр дахь түүхий эд боловсруулдаг “Цэмцгэр төв”-ийн төлөөллүүд оролцлоо.
Арвайхээр сумын ИТХ-аас 2020 оныг “Соёлтой иргэн-Цэвэр хот” зорилтот жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайн хогийн савын тоог нэмэгдүүлнэ.