• Албан ёсны цахим хуудас
Хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын замын хөдөлгөөнийг нээснээс хойш осол аваар бүртгэгдээгүй

Энэ сарын гуравны өдрөөс хот хоорондын автозамын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгджээ.

Тодруулбал аймгийн нутаг дэвсгэрээр хоёр өдрийн хугацаанд Улаанбаатар хотруу 4000 гаруй тээврийн хэрэгсээр 20194 зорчигч, нийслэл хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд 828 тээврийн хэрэгслээр 3028 зорчигч нэвтэрсэн байна.

Хот хоорондын зам дагуу 25 км тутамд замын хяналтын байнгын цэг, 50 км тутамд замын хөдөлгөөнт хяналт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цэг, 100 км тутамд онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар байрлаж, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж ажилласнаар энэ өдрүүдэд осол аваарын дуудлага бүртгэгдээгүй тухай Цагдаагийн газраас мэдээлж байна.  

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш цагдаагийн алба хаагчид 12 хоногийн хугацаанд 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажилласан. Хөдөлгөөний эрчим саарсантай холбоотойгоор өчигдөр /2020.03.04/-ний 23:00 цагт хяналтын цэгүүдийг буулгасан ч үндсэн гурван постон дээр тогтмол хяналт, шалгалт явуулж байна. Мөн цагийн менежментээр явуулын пост ажиллуулж засмал зам дагуу сумдын цагдаа нар тогтмол ажиллаж байгаа юм.

 

2020-03-05 18:32:05