• Албан ёсны цахим хуудас
СУРГАГЧ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗОРИЛГО:

“Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендэрийн эрх”-ийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх замаар хүүхэд,залуучуудад нөлөөлөх нь төслийн сургагч багш бэлтгэх зорилгоор дараах агуулгын хүрээнд Сургагч багш сонгон шалгаруулж авна.

СУРГАГЧ БАГШ НЬ: Нийгмийн ажилтнууд, жендэрийн сургагч багш нарын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендэрийн тэгш байдал, хүйсийн чиг баримжааны асуудлаарх мэдлэгийг нь гүнзгийрүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөхөд бэлэн байх чадвар эзэмшсэн байхад чиглэсэн сургалтыг зохион байгуулна.

Үүнд:

  1. Нийгмийн ажилтнууд, жендэрийн сургагч багш нарын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх мэдлэг, чадавхийг нэмэгдүүлэх/ Бэлгийн ба нөхөн үржихүйн 12 эрх, бэлгийн чиг баримжаа хүйсийн илэрхийлэл, ялгамжтай байдлын тухай, хүйс болон жендэрийн ялгаатай талаас нь дүн шинжилгээ хийн, тайлбарлах аргад сургах,/
  2. Нийгмийн ажилтнууд, жендэрийн сургагч багш нарын өсвөр насны хүүхэд, залуучуудад зориулсан “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх”-ийн чиглэлээр сургалт хийх, зөвлөгөө өгөх, “гарц олох” аргад сургах
  3. Нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа бусад чиглэлийн мэргэжилтнүүдэд нийгмийн ажлын талаар ойлголт өгөх, чадавхижуулах

       СУРГАГЧ БАГШИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Дээр чиглэлүүдээр болон аль нэг  чиглэлээр сургагч багшаар бэлтгэгдсэн эсвэл мэргэшсэн, сургалт зохион байгуулж байсан болон төсөл хөтөлбөрийн хүрээнд сургагч багшаар ажиллаж байсан туршлагатай байх,
  2. Сургагч багшийн гэрчилгээтэй байх
  3. Өвөрхангай аймагт ажиллаж амьдардаг байх
  4. Сургалтын сайн модуль болон /гарын авлага, сургалтын  үзүүлэн/ сайн хичээлтэй байх /туршигдсан бол сайн/

 МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сургагч багшийн танилцуулга, материалыг  2020-03 дугаар сарын 16-ны даваа гаригийн  17:00 цаг хүртэл  ZDTG_nhh@yahoo.com  цахим хаягаар хүлээн авна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс

Эргэх холбоо: НБХ-ийн дарга  Б.Сайнжаргал 7032-3071

Мэргэжилтнүүд: 7032-3086

2020 оны 3 дугаар сар 02.

2020-03-06 12:13:07