• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрсэн.

Үүнтэй холбоотой өнөөдөр /2020.03.10/ аймгийн Онцгой комисс хуралдаж Франц Улсаас зөөвөрлөгдөн ирсэн халдварыг тархахаас сэргийлж, аймаг, сумаас орох гарах хөдөлгөөнийг 03 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 03 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл хааж, хяналтын постуудыг ажиллуулж эхэллээ.

Хүндэтгэн үзэх гурван шалтгаанаар аймаг, сумаас гарах зөвшөөрөл олгох бөгөөд доорх шалтгаанаар аймаг, сумаас гарсан иргэдийг хөдөлгөөний хязгаарлалт дуустал тухайн очсон газраас нь эргэж гаргахгүй.

  1. Ажил явдал гарсан /нас барсны гэрчилгээ нотломж болно/
  2. Зайлшгүй эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай болсон /эрүүл мэндийн байгууллагын 13-ын А маягт нотломж болно/
  3. Албан томилолтоор ажиллах /Албаны томилолт нотломж болно/

Мөн аймгийн төв болон томоохон сумдын барааны захын үйл ажиллагааг түр зогсоож, Фитнес, спорт заалны үйл ажиллагааг хязгаарлаж, архи сотууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Хүнсний бүтээгдэхүүний худалдаа хэвийн явагдана.

 

2020-03-10 13:29:35