• Албан ёсны цахим хуудас
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн сургалт /мэргэжлийн ур чадварын тусгайлсан сургалт/ зохион байгуулах байгууллагуудыг бүртгэх зарлал

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14–ний өдрийн 01 тоот тогтоолоор батлагдсан  ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн 3.7.6 дахь заалтыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын жагсаалтыг гаргах тул сонирхсон байгууллагууд хүсэлт, холбогдох баримт бичиг, материалаа ирүүлнэ үү.

Тавигдах шаардлага

1.    Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээтэй байх /хүчинтэй хугацаатай/

2.    Сургалтын хөтөлбөр нь чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулагдсан, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээг хангахуйц байх

3.    Насанд хүрэгчдийн заах арга зүй эзэмшсэн, үндсэн багштай байх

4.    Сургалтын стандарт нөхцөлийг хангасан анги танхимтай байх

5.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт зохион байгуулах тул сургалтын хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байх /налуу зам, дохионы хэлмэрч, хөтөч гэх мэт/

 

Бүрдүүлэх материал

1.    Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт

2.    Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2020 оны эхний 3 сарын хугацаанд нотариатаар баталгаажуулсан байх/

3.    Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, мөн хуулбарыг 2020 оны эхний 3 сарын хугацаанд нотариатаар баталгаажуулсан хувь /сургалтын төрлүүдээр эрхтэй, хүчинтэй хугацаатай байх/

4.    Мэргэжлийн сургалт зохион байгуулах чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагаар /Мэргэжлийн боловсролын бүсийн арга зүйн төв, эсхүл Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв (хуучин нэрээр), Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв (шинэ нэрээр)/ гаргуулсан дүгнэлтийн хуулбар

5.    2020 онд сургалт зохион байгуулах ажлын төлөвлөгөө

6.    2019 онд сургалт зохион байгуулсан ажлын тайлан, сургалтын анги танхим, материал, хэрэглэгдэхүүний талаарх мэдээлэл, фото зургаар баталгаажуулах

7.    Сургалтын байрны түрээсийн гэрээний нотариатаар батлуулсан хувь /хүчинтэй хугацаатай байх, гэрээний урьдчилгаа төлбөр төлсөн банкны баримтын эх хувь/, өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /гэрчилгээний хуулбарыг 2020 оны эхний 3 сарын хугацаанд нотариатаар баталгаажуулсан байх/

8.    Багшийн анкет, тухайн сургалтын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, диплом, сургагч багшийн эрхийн гэрчилгээний хуулбар /боловсролын бичиг баримтыг 2020 оны эхний 3 сарын хугацаанд нотариатаар баталгаажуулсан байх/                                                             

Жич: /1 багш 2-оос дээш байгууллагад гэрээгээр багшлахгүй/

Сургалтын төрлүүд

Мэргэжлийн сургалтын жагсаалтад дараах чиглэлүүд орно. Үүнд:

Д/д

Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал

Мэргэжлийн чиглэл

1

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, ан агнуур

Үр тариа, тэжээлийн ургамал тариалах

Фермерийн аж ахуй

Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах /ногоочин/

Ойн аж ахуй, мод бэлтгэх

Малчин

2

Боловсруулах үйлдвэр

Хөнгөн үйлдвэрлэлийн оёдол, эсгүүр

Хөнгөн үйлдвэрлэлийн сүлжигч, нэхэгч, кительчин

Хатгамал, эсгий, даавуу урлал

Арьс ширэн урлал

Гутал үйлдвэрлэл /монгол буриад гутал эсгэх оёх/

Гар урлал бэлэг дурсгал

Модон эдлэл буюу гэр ахуйн мужаан

Жижиг эдлэл үйлдвэрлэл /чөдөр, ногт гэх мэт/

Хүнсний боловсруулах үйлдвэрлэл /мах, сүү/

Хоол үйлдвэрлэл, тогооч

Талх нарийн боов

Сүү цагаан идээ боловсруулах

3

Бөөний болон жижиглэн худалдаа, ахуйн болон засвар үйлчилгээ

Автомашины засвар

Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар

Дархан, мужаан, сийлбэр

Телевизор, гар утасны засварчин

Гутал засвар

Жижиг эдлэлийн засварчин /цүнх, цаг гэх мэт/

Үсчин

Гоо засал

Зочид буудлын үйлчлэгч, үйлчилгээний ажилтан

Гэрийн үйлчлэгч, асрагч

Аялал жуучлалын хөтөч, тайлбарлагч

Худалдагч касс, нярав

Зөөгч, Бармен

 

 

Бариста бэлтгэх

 

Баримт бичиг, материалуудыг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17.00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.

Утас: 77073002

Хаяг: Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Бодлогын хэрэгжилтийн газар

Жич: Мэргэжлийн сургалт зохион байгуулах байгууллагын сургалтын хөтөлбөр, сургалт зохион байгуулах танхим, хэрэглэгдэхүүнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хянаж, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын мэргэшсэн байгууллагуудын жагсаалтыг улсын хэмжээнд гаргах ба сургалтыг Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, аймаг болон алслагдсан 3 дүүрэгт Хөдөлмөр , халамжийн үйлчилгээний газар нь жагсаалтад багтсан сургалтын байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

2020-03-13 10:41:21