• Албан ёсны цахим хуудас
“Covid-19” халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд ажиллах 205 орыг нэмэлтээр дэлгээд байна

Эрүүл мэндийн газраас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний чиглэлээр доорх ажил, арга хэмжээг зохион байгуулаад байна.

- Салбар дундын баг хуралдаж нөхцөл байдалтай уялдуулан төлөвлөлт, эрсдлийн үнэлгээ, зөвлөмжийг боловсруулав.

-“Covid-19” халдвараас сэргийлэх, хамгаалах хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, нөөц бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

-“Covid-19” халдварын сэжигтэй болон өвчлөл бүртгэгдсэн тохиолдолд ажиллах ор, хүний нөөцийн судалгааг гаргаж, эхний ээлжинд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд БОЭТ, Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 205 орыг, хавьтлыг тусгаарлах байрыг сонгож, бэлтгэл ажлын ханган ажиллаж байна.
 

-Эрүүл мэндийн газар, БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллах хариуцлагатай жижүүрийг томилон ажиллаж байна.

- Сумын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах бэлтгэл ажлыг хангуулж, өдөр бүр арга зүйгээр ханган ажиллаж байна.


- “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх иргэдэд зориулсан мэдээлэл, сурталчилгааг холбогдох мэргэжлийн байгууллагуудын цахим хуудсаар дамжуулан олон нийтийг мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлэн зохион байгуулж байна.

 

 

2020-03-13 12:50:39