• Албан ёсны цахим хуудас
Мэргэжлийн байгууллагууд хамтран орчны эрүүл ахуйн нөхцөлийг хангуулж байна

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын А/96 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, Мэргэжлийн хяналтын газрын 20 улсын байцаагч, Эрүүл мэндийн газрын 3, ЗӨСТөвийн 3, Мал эмнэлгийн газрын 3 мэргэжилтэнтэй хамтран Арвайхээр сумын 13 багийн худалдаа үйлчилгээний 700 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж байна.

2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 172 байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт хийж, 1 актаар 21.6 кг бүтээгдэхүүн хураан авч, хугацаатай 6 албан шаардлага үйлдэн хүргүүлж, Найрамдал СӨХ-ийн 22 нийтийн орон сууцанд ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж байна.

Арвайхээр сумын 3, 4, 6, 8, 10, 11 дүгээр багуудын төвлөрсөн системд холбогдсон 17 ус түгээх цэг, 3 усан сангийн ундны усны дээж авч шинжилгээнд хамруулсан. хяналт шалгалт үргэлжилж байна

 

 

2020-03-13 12:59:01