• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХЭВЛЭЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА

Өвөрхангай аймгийнИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн нар сар бүрийн эхэнд аймгийн сэтгүүлчидтэй уулзаж, өнгөрсөн сард хийсэн ажлын тухай мэдээллийг өгдөг уламжлалтай.

5 сарын 1-ний өдрийн тус уулзалтаар аймгийн Засаг даргаас төрийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй байгууллагуудын камержуулалт, вэб сайтны тухай болон худалдан авах ажиллагаа, хөдөө аж ахуйн салбар, дэд бүтцийн чиглэлээр хийж байгаа ажлын мэдээллийг өглөө. Мөн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 утсаар ирж байгаа иргэдийн санал, гомдлын шийдвэрлэлтийг мэдээлж, “Тус утсыг ажиллуулсан нь ихээхэн ач холбогдол бүхий ажил боллоо”  хэмээн онцолсон юм.  Худалдан авах ажиллагаа буюу сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажлын 80 хувийг ирэх 6 сард эхлүүлэх бөгөөд энэ зун Арвайхээр хотын инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийг бүрэн хийж дуусгах юм.

Хөдөө аж ахуйн салбарын хувьд газар тариалангийн ажил эхэлж, энэ хүрээнд үр тарианы үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, мэргэжлийн тракторч, комбайнчдыг бэлтгэх, тариалсан үр тариа, ургацаа үер, мөндөрт цохиулахгүй байхын тулд урьдчилан сэргийлэх гэхчлэн олон асуудал тулгараад байгааг өгүүллээ. Мөн үлийн цагаан оготно хэт элбэгшсэнээс бэлчээр болон тариалалтыг сүйтгэх аюул тулгарч байгаа тул Хархорин, Хужирт, Өлзийт, Бүрд, Зүүнбаян-Улаан суманд үлийн цагаан оготнотой тэмцэх ажил эхлэх гэж байна.

Уулзалтаар ИТХ-ын дарга Г.Ганболд ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн 4 сард 2 удаа хуралдаж, Алдарт эх одонгоор шагнуулах эхчүүдийн тухай, төрийн дээдшагналд уламжлах, 2013 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн нэрс, сургалтын зардлыг батлах, Эрсдэлээс хамгаалах сангийн ашиглалтыг сайжруулах, арга хэмжээний тухай,  Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр батлах, Сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, Эрүүл мэндийн хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийн тухай, Аймгийн 2012 оны төсвийн гүйцэтгэл, 2012 оны хөрөнгө оруулалтад аудит хийсэн дүнгийн тухай, Хаврын тариалалтын бэлтгэл ажлын тухай,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн салбар хорооны дүрэм, төлөвлөгөөний тухай,  комисст өөрчлөлт оруулах, Тээвэр авто замын газрын 2013 оны төсөв батлах, Нийгмийн даатгалынхуулийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулж байгаа болон хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох үйл ажиллагааны тухай зэрэг 12асуудлыг хэлэлцэж,зохих шийдвэрүүдийг гаргасан байна.  

 

2013-05-05 21:39:44