• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын Тамгын газар хандивын аянд нэгдэв

Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдаас аймгийн онцгой комисст 2.6 сая төгрөгийн ариутгалын бодис, эд материалын зүйлийг хандивлалаа.

Дэлхий даяар тархаж буй COVID-19 буюу шинэ коронавирусийн халдварын эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэхэд чин сэтгэлийн дэмжлэг болгож Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 70 гаруй ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа цуглуулж, H95 маск 100 ширхэг, 1 литрийн санитол 80 ширхэг, 275гр санитол 100 ширхэг, 30граммын санитол 200 ширхэгийг хүлээлгэн өглөө.

 Дэлхий нийтийг түгшээж буй аюулт халдварын эсрэг нэгдэж байгаа ард иргэд, албан байгууллагууддаа баярлалаа.

 

2020-03-13 17:34:27