• Албан ёсны цахим хуудас
1072 хувьцааны ногдол ашиг авахад АНХААРАХ ЗҮЙЛС

 

“Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргаснаа өчигдөр зарласан билээ.

Шийдвэрийн дагуу нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцох бөгөөд 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг оногдох юм байна. 

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон ба энэ нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүмүүст хамаарна. 

Хэдийгээр хүн болгонд 1,072 ширхэг хувьцаа өгсөн боловч сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр авсан иргэдийн тухайд үүнээс бага хувьцаатай гэсэн үг.

Хэчнээн иргэн хэдэн ширхэг хувьцаатай болохыг доорх хүснэгтээс харна уу.

Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг

Тус хувьцаанд ногдох үнэ /₮/

Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо

527

47,130

10,844

536

48,240

28,160

741

66,690

334,519

750

67,500

667,898

848

76,320

41,359

857

77,130

131,256

955

85,950

9,393

964

86,760

34,491

1,063

95,670

56,346

1,072

96,480

1,080,592

Та хэдэн ширхэг хувьцаатай байна вэ?

Та хэдэн ширхэг хувьцаатай болохоо Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн сайтад хандаж шалгах боломжтой. /https://net.schcd.mn/

Хэрэв иргэн та “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн өөрт хуваарилагдсан 1,072 хувьцааныхаа эзэмшигч болоогүй бол Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компани буюу Брокер дилерийн компанид хандан заавал үнэт цаасны дансаа нээлгэж, хувьцаагаа баталгаажуулах ёстой. Ингэснээр та хувьцааны ногдол ашгаа авах боломжтой болохыг анхаарна уу. 

Одоогийн байдлаар 1,072 хувьцаа эзэмших эрхтэй мөртлөө бүртгүүлээгүй 580 мянган иргэн бий. Үүнд, гадаадад амьдардаг монголчууд болон шинээр төрсөн хүүхдүүдээ бүртгүүлээгүй тохиолдол байна. Тэдгээр иргэд энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд болох Хувьцаа эзэмшигчдийн хурлаас өмнө амжиж бүртгүүлэхгүй бол ногдол ашгаа авч чадахгүй гэдгийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлсэн. 

Санамж: Та Хөрөнгө Оруулалтын Эрхийн Бичиг буюу цэнхэр ягаан тасалбар эзэмшдэг бол өөрийн анх бүртгүүлсэн Үнэт Цаасны Компанид очиж дансаа баталгаажуулах шаардлагатай. 

Үнэт цаасны данс нээлгэхийн тулд бүрдүүлэх бичиг баримт:

Иргэн:

  • Иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн хураамж
  • Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар

Аж Ахуйн Нэгж:

  • Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар
  • ААН болон эрх бүхий албан тушаалтны хүсэлт, албан тоот
  • Данс дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр, албан тушаалтны овог нэр, төлбөр тооцооны баримтанд зурах гарын үсгийн баталгаат маягт
  • Тамга тэмдгийн дардас

Эх сурвалж: Ikon.mn

2020-03-23 13:11:32