Шинэ төрлийн коронавирүсээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, нийтийн тээвэр болон худалдаа, үйлчилгээний газрууд, орон сууцны орц, хог хаягдлыг түр цуглуулах цэг зэрэг газруудад халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг өнөөдөр/2020.03.27/ хийлээ.
Энэ хүрээнд Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд ойр орчмын 50 метр хүртэлх талбайг хамруулан хог хаягдлаа цэвэрлэв.