Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 24-ний өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж асуумж авч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Арвайхээр сумын таван байрлалд зогсож, такси үйлчилгээ эрхэлж байгаа 71 тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд хяналтын хуудсаар үнэлгээ хийснээс гадна жолооч нарын баримт бичигт хяналт тавин ажиллажээ. Мөн тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдалд үнэлгээ хийхэд хууль тогтоомжийн хэрэгжилт 70 хувьтай байна. Хяналт үргэлжилж байгаа гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.