Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газар байнгын болон түр хяналтын цэгийг байгуулан ажиллаж байна. Мөн тус газраас аймгийн Засаг даргын А/96 дугаар захирамжаар 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.
Тус захирамж гарснаас хойшхи хугацаанд 11 дэлгүүр архи согтууруулах ундаа худалдан борлуулж зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцон ажилласан байна. Согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон өдрүүдэд нийт 173 гомдол мэдээлэл ирснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 буюу 20.3 хувиар буурчээ. Үүнээс гадна зөрчлийн гомдол 47.8 хувиар буурч, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг буурсан, зарим тохиолдолд огт бүртгэгдэхгүй байгааг онцлов.