• Албан ёсны цахим хуудас
100 мянга гаруй га талбайд халдваргүйтгэл хийв

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын баталсан удирдамжийн дагуу цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2020 оны 3 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд Арвайхээр хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран Арвайхээр хотын нутаг дэвсгэрт ариутгал халдваргүйтгэл хийлээ. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, нийтийн тээвэр, худалдаа, үйлчилгээний газруудыг хамарсан 100.000 га талбайд, 83 орон сууцны орц, хонгил, хог хаягдлын цэгийг хамарсан 4644 м/кв талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Цаашид ариутгал хийх шаардлагатай газруудад халдваргүйтгэлийн ажлыг үе шаттай хийнэ.

 

  

 

 

2020-03-31 17:12:52