Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 102 дугаар тогтоолоор Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж,аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 138 дугаар захирамжаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгав.
Аймгийн хэмжээнд 2020 оны 4 дүгээр сарын 30-өдөр хүртэл
-Олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх
-Спорт заал, комьютер тоглоом, караоке, цэнгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох
-Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх
- Архи, согтууруулах ундаа худалдах борлуулахад цагийн хязгаарлалт тогтоож, цагийн хуваарийг 08:00-20:00 цаг байхаар заажээ.