Коронавируст халдвар (Covid-19)-ын үед ашиглах байрыг Улсын онцгой комиссын 8 дугаар тэмдэглэлд заасан эрэмбийн дагуу Арвайхээр суманд Политехникийн коллеж, 11 зочид буудал, сургуулийн дотуур байр, цаашид нөхцөл байдал хүндрэхэд спорт цогцолбор, заал, цэцэрлэгийн байрыг дайчлах аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд Политехникийн коллеж, зарим зочид буудал, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрыг заавар, журмын дагуу бэлэн байдлыг хангуулж, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байна.
Тусгаарлан ажиглах байрнуудын бэлэн байдлыг хангаж ажилласан Политехникийн коллеж, зочид буудлууд, ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн удирдлага, ажилтан албан хаагчдад баярлалаа.