Хүнд хэцүү энэ цаг үед хүн ардын амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахаар цаг наргүй зүтгэн ажиллаж буй нийт эмч нартаа Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэе.
Цагаан нөмрөгтнүүд та бүхэн дэлхий дахиныг сандаргаж буй энэ аюулт тахалын эсрэг бүх хүчээ нэгтгэн ажиллаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч, мэдлэг чадвартай, хичээл зүтгэлтэй эрхэм хүмүүс гэдгээ батлан харуулж байгаад туйлаас баяртай байгаа төдийгүй та бүхнээр маш их бахархаж байгаагаа энд дурдан хэлье.
Та бүхний эрүүл энхийг сахин хамгаалах их үйлс үргэлж дэлгэрч байхыг хүсэн ерөөе.
Өвөрхангай аймгийн Засаг дарга Гочоогийн Ганболд