• Албан ёсны цахим хуудас
Ховор амьтдад био техникийн арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас энэ оны 3 дугаар сарын 12-ноос 4 дүгээр сарын 2-ныг хүртэл хугацаанд халиун буга, аргальд биотехникийн арга хэмжээ авч өвс, хужир тавьж өгөх ажлыг  холбогдох сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран зохион байгуулж байна.

Одоогоор Хужирт сумын Дулаан хайрхан, Хангуйн мухар, Бат-Өлзий сумын Өвт, Бөхөн шар, Баатарын даваа, Зүүнбаян-Улаан сумын Баян хайрхан, Баянзүрх, Бүрд сумын Сант хайрхан, Есөнзүйл сумын Зүүн хайрхан, Дөлгөөн уул зэрэг газруудад 28 цэгт халиун буга, аргальд биотехникийн арга хэмжээ авч өвс, хужир тавьж өгөөд байна.

Цаашид Өшгөгийн нуруу, Жаргалант зэрэг газруудад био техникийн арга хэмжээ авах ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

 

2020-04-03 10:51:09