Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл урлагийн газраас “Соёлын өв-хөгжлийн дархлаа” соён гэгээрүүлэх цахим аяныг 2020 оны оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.
Энэхүү аян нь биет болон биет бус өв, түүх, өв соёлоо сурталчлан түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, хойч үеээ эх оронч үзэлд төлөвшүүлэх зорилготой.
Аяны хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх соёл, урлагийн байгууллагуудаас орон нутгийн байгаль дэлхий, түүх, өв соёл, дуу хуур, өвлөн уламжлагч, аман өв, уламжлалт технологийн арга барил, үлгэр домог хуучийг бэлтгэн боловсрол, соёлын үйлчилгээ хүртэгсэд, иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд “Соёлын өв Хөгжлийн дархлаа” пэйж хуудсаар дамжуулан хүргэж байна.
Мөн цахим аяны хугацаанд ерөнхий боловсролын сургуулиуд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш нарын дунд “Зохиолч багш” цахим уралдааныг зарлажээ.
Та бүхнийг “Соёлын өв Хөгжлийн дархлаа” пэйж хуудсанд нэгдэж, соён гэгээрүүлэх цахим аяныг дэмжихийг уриалж байна.