• Албан ёсны цахим хуудас
Иргэд анхаарал, сэрэмжээ сулруулахгүй байхыг сануулж байна

Аймгийн Онцгой комиссоос долоо хоног бүрийн баасан гарагт хэвлэлийн бага хурал хийж, коронавирусийн халдвар “COVID-19” урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг хүргэж байгаа билээ. Өнөөдөр, Эрүүл мэндийн газар, аймгийн Онцгой байдлын газар Мэргэжлийн хяналтын газар Цагдаагийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв Зоонозын өвчин судлалын төвөөс ээлжит мэдээллээ өглөө.  

Өнөөдрийн байдлаар манай аймагт Солонгос, Швед, Орос Улсаас ирсэн 4 хүн гэрийн ажиглалтад байгаа ба Улаанбаатар хотод 21 хоног тусгаарлагдсаны дараа Арвайхээр, Бат-Өлзий, Уянга суманд иржээ.


Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамтарсан баг Арвайхээр, Хархорин суманд ажиллаж, тусгаарлах эмнэлэг, ажиглан тусгаарлах байр, ажиллах хүний нөөц, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдалд үнэлгээ хийн заавар, зөвлөмжийг өгсөн байна.

Мөн иргэдийн дэглэм суларч, амны хаалт зүүхээ байх, олуулаа цуглах, гадуур хэсэх зэрэг эрсдэлтэй байдлыг бий болгож байна. Коронавирусний халдвар нь хүрэлцэхүйгээр халдварлахын зэрэгцээ ямар ч шинж тэмдэггүйгээр илрэх тохиолдол бүртгэгдсээр байна. Иймд ард иргэдийг анхаарал болгоомжоо сайжруулан заавар, зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг санууллаа.

 

2020-04-10 17:54:07