• Албан ёсны цахим хуудас
Ахмадууд 2.7 сая төгрөгийн мөнгөн хандивыг сумынхаа Онцгой комисст хүлээлгэн өгөв

Дэлхий нийтийг хамраад байгаа коронавирусний цар тахлаас иргэдээ хамгаалах хандивын аянд Арвайхээр сумын ахмадууд нэгдлээ. Сумын Ахмадын хороо, багийн ахмадын зөвлөлүүд хамтран ахмад настнуудын дунд “Хүчээ нэгтгэе” уриатай хандивын аяныг зохион байгуулж  700 гаруй ахмад настныг хамруулсан байна. Хандивын аяны хүрээнд нийт 2,7 орчим сая төгрөг цугларсан бөгөөд тус мөнгийг  нэгтгэн өнөөдөр Арвайхээр сумын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Мөн стандартын шаардлагад нийцсэн 300 орчим амны хаалтыг хандивлаж, цаашлаад олон ахмад цар тахлын эсрэг хүчээ нэгтгэхийг уриалж байна.

 

2020-04-13 11:13:24