Аймгийн хэмжээнд үнэт металл, үнэт чулууны болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид, эртний эдлэлийн худалдаа арилжаа эрхлэгч 88 иргэн, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн Статистикийн хэлтсээс дээрх худалдаа, арилжаа эрхлэгчдийг хамруулсан эрсдлийн үнэлгээний судалгааг хийж байна. Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн тус судалгаанд өнөөдрийн байдлаар 60 гаруй иргэн, аж ахуй нэгж хамрагдаад байгаа бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдлээс хамгаалах нэн шаардлагатай ажлуудыг зохион байгуулах юм.
Иймээс энэ төрлийн аралжаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг судалгаанд идэвхтэй хамрагдаж, Монгол улсын иргэний үүргээ биелүүлж, мэдээллээ үнэн зөв өгөхийг аймгийн Статистикийн хэлтсээс уриаллаа.