• Албан ёсны цахим хуудас
Музейн барилга угсралтын тендерт оролцогчдын материалыг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл цахимаар хүлээн авна

Аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас зарлагдсан Музейн барилга /Өвөрхангай, Арвайхээр сум/-ын ажлын зураг төсвийн тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нээлттэйгээр байршуулж 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нээсэн байна. Зураг төсвийн ажлын гүйцэтгэгчээр “Балданс” ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна.

Мөн тус барилгын ажлын тендерийн урилгыг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулж 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нээх байсан боловч зураг төсөв, ажлын тоо хэмжээнд өөрчлөлт орох болсон тул тендерт оролцогч нарт материал бэлтгэх хугацаа олгох үүднээс уг тендерийг хүлээн авах эцсийн хугацааг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут болгон хойшлуулсан болно.

   

 

2020-04-15 10:34:34