• Албан ёсны цахим хуудас
ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ (ТУХАЙН АЛБАН ТУШААЛЫН) ШАЛГАЛТАД ОРОЛЦОХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 141 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол  ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Төрийн албаны тусгай шалгалт, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтын зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын 3-аас доошгүй өдрийн өмнө Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn болон Өвөрхангай аймгийн uvurkhangai.mn цахим хуудсанд байршуулж, олон нийтэд хүргэнэ.

Төрийн албаны тусгай шалгалт, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтад бүртгүүлэх төрийн албан хаагч, нөөцөд бүртгэлтэй иргэн тусгай шалгалтын зарыг сайтар судлан, тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангасан тохиолдолд цахимаар бүртгүүлнэ.

Төрийн албаны шалгалтын бүртгэлийг ажлын нэг өдөрт багтаан зохион байгуулна.

Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газраас төрийн албаны шалгалтад бүртгүүлэх хүсэлтэй төрийн албан хаагч, иргэний бичиг баримтыг хүлээн авах цахим хаягийг тухай бүр үүсгэж, төрийн албаны шалгалтын зар дээр цахим шуудангийн хаягийг тодорхой зааж өгнө.

Төрийн албаны шалгалтад бүртгүүлэх хүсэлтэй төрийн албан хаагч, иргэн төрийн албаны шалгалтын зард заасан бичиг баримтыг скайнердан “pdf” файл болгон цахим шуудангаар хүргүүлнэ. Төрийн албан хаагчийн анкет болон шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байна.

Төрийн албаны шалгалтад бүртгүүлэх хүсэлтэй төрийн албан хаагч, иргэн бичиг баримтын бүрдэл, үнэн зөв эсэхийг өөрөө бүрэн хариуцна. Хэрвээ хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрийн албаны шалгалтад бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг гэм буруутай этгээд хууль тогтоомжийн дагуу хүлээнэ.

Төрийн албаны шалгалтад бүртгүүлэх хүсэлтэй төрийн албан хаагч, иргэний бичиг баримтыг шалгалтын зар дээр заасан өдрийн 09:00-17:00 цагийн хооронд Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл цахимаар хүлээн авна. Төрийн албаны шалгалтын бүртгэл 17:00 цагт хаагдана, бүртгэл хаагдсанаас хойш баримт бичиг илгээх, хүлээн авах боломжгүй.

Төрийн албаны шалгалтад орох иргэн дараах

хувийн бэлтгэлээ хангасан байх 

Шалгалтад оролцогчид цахимаар явуулсан асуумжийг үнэн зөв бөглөсөн байна.

Цар тахлын халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлж гадуур хувцас, цүнх, гар утсыг хийх ууттай ирэх, эд зүйлээ хамгаалах (шалгалтын танхимд цүнх, гар утас, бусад эд зүйл огт оруулахгүй гэдгийг анхаарах).

Шалгалтад оролцогчид амны хаалт зүүж, нэг удаагийн бээлий, улавч өмссөн байх (цар тахалын халдар тархахаас урьдчилан сэргийлсэн тохиолдолд шалгалтын танхимд оруулна).

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ӨВӨРХАНГАЙ

АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

 

2020-04-20 14:54:13