• Албан ёсны цахим хуудас
Аймгийн сонгуулийн хороо байгуулагдлаа

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаар тогтоолоор баталсан.

Өвөрхангай аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй баталсан бөгөөд сонгуулийн хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд, Нарийн бичгийн даргаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Ц.Төмөрсүх ажиллана. 

Тус хороо 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр анхны хурлаа хийв.

 

2020-04-21 18:45:52