• Албан ёсны цахим хуудас
Сумдын сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг баталлаа

Аймгийн сонгуулийн хорооны ээлжит хуралдаан 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу  Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах чиг үүрэг бүхий сумдын сонгуулийн хороодыг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан хуульд заасан хугацаанд байгуулав.

Сумдын сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг танилцуулж байна. 

 

2020-04-27 17:04:12