Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн Өвөрхангай аймаг дахь салбар нь “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”-д заасны дагуу Улсын өмгөөлөгч нь төлбөрийн чадваргүй иргэдэд дараах үйлчилгээг үзүүлж байна.
• Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх
• Хууль зүйн зөвлөгөө өгнө /биечлэн, утсаар/
• Хууль сурталчлах үйл ажиллагаа үзүүлж байна. Төлбөрийн чадваргүй яллагдагч гэдэгт:
• Үндэсний статистикийн хороо, Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн
• Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон хүн
• Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд тус тус хамаарна.
Мөн хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл үзүүлэн ажиллаж байна. Дээрх чиг үүргийн хүрээнд Хууль зүйн туслацааны төвийн Өвөрхангай аймаг дахь салбараас сүүлийн 2 жилд төлбөрийн чадваргүй 127 хүнд үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа, 620 иргэнд хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгч, сургалт, сурталчилгааны ажлууд зохион байгуулжээ. Сургалт сурталчилгааны ажилд аймгийн Засаг даргын Тамгын газар, сумдын Засаг даргын Тамгын газар, Хүний Эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь төлөөлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх хороо, Өвөрхангай аймаг дахь хуулийн байгууллагууд зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж хэвшээд байна. Хууль зүйн сайд, аймгийн Засаг даргын хооронд байгуулсан 2019, 2020 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд иргэдэд үзүүлэх хууль зүйн туслалцааны үйлчилгээний хэвийн нөхцлийг хангах зорилгоор орон нутгийн төсөвт тусгагдсан хөрөнгийн дэмжлэгтэйгээр Хууль зүйн туслалцааны төвийн Өвөрхангай аймаг дахь салбарын ажлын байранд засвар үйлчилгээ хийж байна.
Хаяг: Хууль Зүйн Туслалцааны Төв Өвөрхангай аймаг дахь салбар Нутгийн удирдлагын ордон зүүн корпус Гэндэнгийн гудамж 213 тоот Холбоо барих утас:88032658
Хууль зүйн туслалцааны төвийн Өвөрхангай аймаг дахь салбар