• Албан ёсны цахим хуудас
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР 29 ХҮН “ЭНГЭР ЦООЛЛОО”

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төр захиргаа, хууль эрх зүй,  нам, олон нийтийн байгууллага, боловсрол, татвар, нийгмийн даатгал, МАА, тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний   салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан  нэр бүхий хүмүүсийг  өнөөдөр төрийн одон, медалиар шагналаа.

   Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Арвайхээр сумын  иргэн ахмад хуульч П.Адъяасүрэн, Арвайхээр сумын ДС-Дөхөм мал эмнэлгийн захиралГ.Давааням, Арвайхээр сумын ахмадын хорооны даргаД.Дүгэрсүрэн, Баруунбаян-Улаан сумын  иргэн, ахмад багш, намын ажилтан  А.Жамбал, Зүүнбаян-Улаан сумын иргэн, өндөр настанД.Отгон, Бат-Өлзий сумын  иргэн, улсын аварга  малчинЧ.Рагчаа, Арвайхээр сумын иргэн,  хүүхдийн байгууллагын ахмад ажилтан Д.Цэрэнсодном нарыг шагнасан бол “Алтан гадас” одонгоор Хужирт сумын өндөр настанД.Бавуу, Төгрөг сумын ЕБС-ийн газар зүйн багшЦ.Батаа, Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн Баян-Өндөр сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчЁ.Гүндэгмаа, Улаанбаатар хотын  иргэн,  аймгийн АДХГЗ-ны нэгдүгээр орлогч дарга асан, өндөр настанЧ.Даваа, Бат-Өлзий сумын өндөр настан, ахмад жолооч  Д.Далай, Аймгийн татварын хэлтсийн  Баян-Өндөр сумын татварын байцаагчГ.Дашжаргал, Хайрхандулаан сумын иргэн, Улсын сайн малчинБ.Дуламдорж, Аймгийн ИТХ-ын ажилтанА.Мөнхбаяр,  Арвайхээр сумын иргэн, ахмад багш Ш.Нармандах, Нарийнтээл сумын иргэн,  хоршооны даргаБ.Онхной, Өлзийт сумын 2-р багийн өндөр настан Ш.Пүрэв,Баянгол сумын ахмадын хорооны даргаС.Төмөр нар “энгэр цооллоо”.

    Хөдөлмөрийн хүндэт медалиар Бат-Өлзий сумын ЕБСургууль Орос хэлний багшХ.Амаржаргал, Арвайхээр  сумын ЕБС-ын 2-р сургууль бага ангийн  багшЛ.Баасанхүү, Арвайхээр  сумын ЕБС-ын 4-р сургууль технологийн  багшБ.Наранцэцэг, Арвайхээр сумын иргэн өндөр настан Д.Наранцэцэг, Хайрхандулаан сумын улсын сайн малчинД.Доржсүрэн, Тарагт  сумын ЗДТГ-ын бичиг хэргийн эрхлэгчБ.Тэгшжаргал, Гучин-Ус сумын ИТХ-ын даргаГ.Ундрахбаяр, Арвайхээр сумын иргэн Алдарзамилан ХХК-ий нягтлан бодогчД.Цэвээндулам, Баян-Өндөр  сумын иргэн 4 дугаар  багийн Засаг даргаГ.Цэндпүрэв, Арвайхээр  сумын ЕБС-ын 1-р сургууль физикийн багшА.Энхбаатар нарыг шагнан урамшууллаа.

2013-05-08 02:02:46