• Албан ёсны цахим хуудас
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАНД 22 ИРГЭН ТЭНЦЛЭЭ

Өвөрхангай аймагт  төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг 5 сарын 6-10 хүртэлх өдрүүдэд зохион байгууллаа. Сул орон тоо нь зарлагдсан 19 ажлын байрны 11 ажлын байранд 45 иргэн бүртгүүлснээс 44 иргэн шалгалтыг цахим хэлбэрээр өгч, сорилын шалгалтанд дэс түшмэлийн ангилалд бүртгүүлсэн 15, туслах түшмэлийн ангилалд бүртгүүлсэн 7 хүн тэнцсэн байна. Энэхүү 22 иргэн ур чадварын шалгалтаа амжилттай өгснөөр төрийн жинхэнэ албаны анх орох иргэний нөөцийн жагсаалтанд бүртгүүлэхээр шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлийн аймгийн салбар зөвлөлийн тогтоолоор баталгаажуулаад байна.

Өвөрхангай аймаг дахь төрийн жинхэнэ албаны ажлын байрны сул орон тоо болох аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн даатгалын хэлтсийн Хархорин сумын нийгмийн даатгалын тасгийн байцаагч, эмч, аймгийн Эрүүл мэндийн газрын нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Баруунбаян-Улаан сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг, үржлийн тасгийн малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн зэрэг ажлын байранд нэг ч иргэн бүртгүүлээгүй байна.

2013-05-13 03:20:16