“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.
Дадлага сургууль нь коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох зорилготой юм.
Өвөрхангай аймгийн Онцгой комиссын шуурхай штаб-д Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв зэрэг байгууллагын албан хаагчдаас бүрдсэн тохиолдлын удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, санхүү, хариу арга хэмжээ, эрсдлийн мэдээлэл харилцааны баг, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо зэрэг байгууллагын нийт 40 гаруй албан хаагчид үзүүлэх сургуулилтад оролцож, цагийн байдал дээр ажиллаж байна.
“Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-өөр дамжуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар холбогдож, дадлага сургуульд оролцож