• Албан ёсны цахим хуудас
ХУР СИСТЕМИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолын хүрээнд “Төрийн үйлчилгээг цахимжуулах төсөл” хэрэгжиж, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах Төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлэх, цахим хэлбэрээр төрийн үйлчилгээг үзүүлэх ажил өрнөж байна.

Энэ ажлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, “Хур систем” нэвтрүүлэх төслийн нэгжтэй хамтран суманд үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний ажилтнуудад сургалт хийж, “Хур систем”-ийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. 

 

 

 

2020-05-14 18:21:53