• Албан ёсны цахим хуудас
10 сум бага оврын эксковатортой боллоо

Баянгол, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Бүрд, Нарийнтээл, Гучин-Ус, Богд, Өлзийт, Сант, Төгрөг сумдад га оврын эксковатор олгов.

Сумдад хамгийн их тулгамддаг асуудал нь малын сэг зэмийг ачиж, тээвэрлэн устгах болон удаан жилийн өвөлжөө, бууцыг засч сайжруулан хогийг булшлах ажил байдаг. Мөн өвлийн улиралд зам даваа гаргах, зуны цагт үерийн далан гаргах зэрэг техникийн хэрэгцээ шаардагддаг.

Эдгээр асуудлуудыг эерэгээр шийдэж хог тээврийн менежментийг сайжруулах зорилгоор 8 суманд бага оврын эксковатор, 2 суманд ковш гардууллаа. Дээрх бага оврын эксковатрыг улсын төсвийн 575 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нутгийн буян” групп нийлүүлсэн юм.

 

 

2020-05-14 18:30:05