• Албан ёсны цахим хуудас
зориулалтын бус газар болон байгальд хаясан 6442 тонн хог хаягдлыг цэвэрлэн хогийн нэгдсэн цэгт хүргээд байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Байгаль орчныг хамгаалах сарын аян”-ыг “Зөв дадал-Ногоон ирээдүй” уриатайгаар цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Энэхүү аяныг хог хаягдал, орчны бохирдлыг бууруулахад чиглэл болгосны дагуу сумдууд зориулалтын бус газар болон байгальд хаясан, хог хаягдал, үхсэн малын сэг зэмийг цэвэрлэх, хогийн нэгдсэн цэгийг түрж булах ажил зохион байгуулж байна.

Аяны хүрээнд Сумд зориулалтын бус газар болон байгальд хаясан 6442 тонн хог хаягдлыг цэвэрлэн хогийн нэгдсэн цэгт хүргээд байна. Тус ажил цаашид үргэлжилнэ.

 

 

2020-05-14 18:34:11