• Албан ёсны цахим хуудас
Худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын зар

Аймгийн хүн амын тоо, төвлөрөл, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээ, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан аймгийн төв Арвайхээр, Хархорин сум (зуны улирал)-д хүнс, ахуйн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хоногийн 24 цагаар худалдаалах эрх олгох сонгон шалгаруулалтыг аж ахуйн нэгжүүдийн дунд нээлттэй олон нийтэд зарлаж байна.

Сонгон шалгаруулалтын материалыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар хянаж бүртгэгдсэн шийдвэр журмын дагуу 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 212 тоот өрөөнд хүлээн авна.

Бүрдүүлэх материал:

  • Худалдаалах эрх хүссэн өргөдөл, албан бичиг /эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, факсыг тодорхой дурдах/;
  • Хуулийн этгээдийн  улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Стандарт, хэмжилзүйн хэлтсээс худалдаа, үйлчилгээ эрхлэх тохирлын үнэлгээ хийсэн гэрчилгээний хуулбар;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн хэрэгжилтийг хангасан эсэх талаар Татварын албаны тодорхойлолт;
  • Гадна, дотно тохижилтын фото зураг;
  • Камержуулалтын систем шаардлага хангаж буй эсэх талаар болон захиргааны зөрчлийн талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

 

Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал

шаардахгүй. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.

 

Холбоо барих утас:7032-3087

 

 

 

2020-05-20 00:00:00